"Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын шилдэг багийн төрөлд "IHC Esport" нэр дэвшлээ

"Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын шилдэг багийн төрөлд "IHC Esport" нэр дэвшлээ

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус үйл ажиллагаа нь 2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 21 дэх удаагаа болох гэж байгаа юм. Тэгвэл уг шагналд нэр дэвшигчдийн МҮОХ-оос зарлаж байгаа юм.

Тэгвэл тус ёслолын шилдэг багийн төрөлд  “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын мөнгөн медаль, Олон улсын и-спортын холбоо /IESF/-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг эх орондоо авчраад буй IHC Esport баг нэр дэвшиж буйг МҮОХ-оос мэдэгджээ.