НОБГ-аас ахлах ахлагч Б.Хаш-Өлзийн гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ

НОБГ-аас ахлах ахлагч Б.Хаш-Өлзийн гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ

НОБГ-аас ахлах ахлагч Б.Хаш-Өлзийн гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн байна. Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.