СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 44 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 44 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 44 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 14-ний өдрийн 01:01 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн дөрвөн ханатай гэр, иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.