“Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч, живсэн “приус-11” загварын суудлын автомашиныг татан гаргажээ

“Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч, живсэн “приус-11” загварын суудлын автомашиныг татан гаргажээ

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Арлын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 14:45 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12 дугаар сарын 12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн улсын дугаартай “Тоёота приус-11” загварын суудлын автомашин Дөргөн нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:25 цагт татан гаргасан байна.