Пауэрлифтингийн Азийн наадамд Б.Ганбилэг 615 кг-ыг өргөж, аварга болжээ

Пауэрлифтингийн Азийн наадамд Б.Ганбилэг 615 кг-ыг өргөж, аварга болжээ

Малайз Улсын Жохор мужийн Бахру хотод энэ сарын 9-18-ны өдрүүдэд пауэрлифтингийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тус наадмын “Мастер-1” ангиллын -83 кг-ын жинд МПНХ-ны тамирчин Б.Ганбилэг суултын төрөлд 220 кг-ыг өргөж алтан медаль, хэвтээ шахалтын төрөлд 155 кг-ыг өргөж мөнгөн медаль, таталтын 240 кг-ыг татаж алтан медаль, нийлбэр дүнгээр 615 кг-ыг өргөж Ази тивийн аварга болжээ. Мөн “Мастер-1” ангиллын -93 кг-ын жинд Б.Мөнхбаатар суултын төрөлд 242.5 кг-ыг өргөж хүрэл медаль, шахалтын төрөлд 150 кг-ыг өргөж мөнгөн медаль, таталтын төрөлд 240 кг, нийлбэр дүнгээр 632.5 кг-ыг өргөж мөнгөн медалийн эзэн болов. Түүнчлэн “Мастер-3” ангиллын -74 кг-д П.Баяр Ази тивийн аварга, “Мастер-2” ангиллын -120 кг-д Б.Үүрцайх Ази тивийн аварга, охидын өсвөр үеийн -52 кг-ын жинд Г.Нандинцэцэг Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.