ВИДЕО: Д.Батгэрэл "Karate Combat" холбоонд хийсэн эхний тулаандаа Кубын тамирчинг хүнд цохилтоор яллаа

ВИДЕО: Д.Батгэрэл "Karate Combat" холбоонд хийсэн эхний тулаандаа Кубын тамирчинг хүнд цохилтоор яллаа

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Д.Батгэрэл "Карате Комбат" холбооны дэбют тулаанаа Куба Улсын тамирчин Фрэдди Масаботой хийлээ.

"Талын шуурга" хочит тэрбээр тулааныхаа 3-р үеийн эхэнд Фрэдди Масабог хүнд цохилтоор нокаутад оруулж, ялалт байгуулсан байна. Түүнийг "UFC" холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тулаанч гэдгээр нь хүн бүхэн андахгүй мэдэх билээ. Харин түүний тулалдсан Фредди Масабо нь Кубын боксын шигшээ багт харьяалагдаж байсан бөгөөд 38 настай. Холимог тулаан руу шилжсэнээсээ хойш эхний таван тулааныхаа дөрөвт нь ялж, нэг удаа тэнцсэн аж.

ҮЗЭХ: