Улсын арслан С.Шагдарын нэрэмжит 128 бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ

Улсын арслан С.Шагдарын нэрэмжит 128 бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлжээ

Улсын арслан Сосорын Шагдарын нэрэмжит, Завхан аймгийн Баянхайрхан сумын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өолж өндөрлөлөө.

Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. Харин барилдааны их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага Сүхбаатарын Сүхбат Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аймгийн заан Сугирийн Доржпалам нар шалгарсан бол барилдааны дунд шөвөгт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.