Олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно

Олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.12.18/ өдрийн 17:00 цагт Корпорэйт зочид буудлын Концертын их танхимд болно.

2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 21 дэх удаагаа болох юм. Бөртэ чоно шагналд нэр дэвшигчдийг ЭНД ДАРЖ харна уу.