Бильярдын мэргэжлийн тамирчин Э.Тэмүүжин Тайваний "FURY" брэндтэй 150 сая төгрөгийн гэрээ байгууллаа

Бильярдын мэргэжлийн тамирчин Э.Тэмүүжин Тайваний "FURY" брэндтэй 150 сая төгрөгийн гэрээ байгууллаа

Монголын бильярдын спортын тамирчин Э.Тэмүүжин Тайвань улсын FURY брэндтэй таван жилийн гэрээ байгуулжээ.

Өнгөрсөн 2023 оны 12-р сарын 14 ний өдөр Монголын анхны бильярдын спортын Мэргэжлийн тамирчин, Метропүүл клубийн тамирчин ОУХМастер Энхболдын Тэмүүжин Тайвань Улсын “FURY” брэндтэй таван жилийн хугацаатай 150 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд гэрээний дүн гурав дахин өсөх боломжтой аж.

Мөн тус гэрээнд 20 сая төгрөгийн бильярдын иж бүрэн цохиур мод хэрэгсэл, БНХАУ-д амьдарч бэлтгэл сургуулилт хийх зардал зэрэг багтжээ. Э.Тэмүүжин ийнхүү 12 жил бильярдын спортод хүчин зүтгэсний эцэст Монгол улсын бильярдын спортын түүхэн дэх анхны мэргэжлийн тамирчны замналаа эхлүүллээ.