Г.Хишигсайхан олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Г.Хишигсайхан олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Тайванийн Тайпей хотноо зохион байгуулагдаж буй “Taipei Marathon 2023” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2.28.33 цагт гүйж хоёрдугаар байрт шалгарсан байна.

 Тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоожээ. Мөн “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долоодугаар байр эзэлсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлж байсан юм.