“Бөртэ чоно-2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр харваач Б.Отгонболд шалгарлаа

“Бөртэ чоно-2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр харваач Б.Отгонболд шалгарлаа

2023 оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Баатархуягийн Отгонболд шалгарлаа.

Б.Отгонболд энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмаас алтан медаль хүртэж, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн. Мөн гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртжээ.

“Бөртэ чоно-2023” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд тодорлоо

Харин шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал тодорлоо. Долгоржавын Отгонжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Дэлхийн чансааны дөрөвдүгээр тэмцээн-Унгарын гранпри хүрэл медаль хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдээс 55 оноо хүртэж, энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа.