С.Баярцогт: Нүүрсний сонсголд яагаад намайг гэрчээр дуудсаныг ойлгохгүй байна

С.Баярцогт: Нүүрсний сонсголд яагаад намайг гэрчээр дуудсаныг ойлгохгүй байна

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Би нүүрсний хэрэгт яг яаж холбогдчихоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Нүүрсний үнэ гэдэг чинь зах зээлээсээ хамаараад нэг унаж, нэг босож байдаг зүйл" гэв.

Харин Сангийн сайд С.Баярцогт, "Намайг ч бас нүүрсний сонголд яагаад дуудсаныг сайн ойлгохгүй байна. Гэхдээ төрийн байгууллагаа хүндэтгээд ямар ч гэсэн хүрээд ирлээ. Тухайн үед Сангийн сайд байсан болохоор мэдэж байж магадгүй гээд дуудсан гэж ойлгож байгаа. Иймд товчхон тайлбар хэлчихье гэж болдож байна. 2006 онд стратегийн 16 ордтой ойрхон 34 ордыг УИХ тогтоолоор баталсан. 2010 онд "Эрдэнэс Тавантолгой" ордыг байгуулах тухай УИХ тогтоолыг баталсан. Өнөөдрийн яригдаж байгаа гэрээний асуудалд сангийн яам болон сангийн сайд огт оролцдоггүй. Аж ахуйн нэгж хооронд хийгддэг гэрээ" гэлээ.

ҮЗЭХ: