ШУУРХАЙ: БНСУ-ын волейболын лигт сонгогдож, иргэншлээ сольсон Монгол охин Ц.Орхон хүнд бэртлийн улмаас лигээ түр хугацаанд орхиж буйгаа мэдэгджээ

ШУУРХАЙ: БНСУ-ын волейболын лигт сонгогдож, иргэншлээ сольсон Монгол охин Ц.Орхон хүнд бэртлийн улмаас лигээ түр хугацаанд орхиж буйгаа мэдэгджээ

БНСУ-ын эмэгтэйчүүдийн волейболын “V” лигийн шинэ тоглогчийн сонгон шалгаруулалт өнгөрсөн оны есдүгээр сарын 5-ны өдөр болж "Pepper Savings Bank” анхны сонголтоор Мокпо охидын худалдааны дунд сургуулийн сурагч Монгол охин Ц.Орхоныг сонгож, "Ai peppers" багтаа элсүүлсэн бөгөөд албан ёсоор сонгогдохын тулд тэрбээр иргэншлээ солиулсан байдаг.

Гэвч Ц.Орхон бэртлийн улмаас өнгөрсөн улирлын лигийн дараа мэс засалд орсон ч одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа талаар БНСУ-ын хэвлэлд нийтэлжээ. Энэ талаар "Pepper Хадгаламжийн банк"-ны ажилтан энэ сарын 18-ны өглөө MK Sports-д өгсөн ярилцлагадаа, “Баруун өвдөгний гуяны гадна талын ясны мөгөөрсний гэмтэл, доод талын яс гэмтсэн тул мэс засал хийх шаардлагатай. Хагалгааны тов хараахан гараагүй байгаа ч ирэх оны нэгдүгээр сард хагалгаанд орж, нөхөн сэргээх хугацаа нь 9 сар хүртэл байх төлөвтэй байна” гэжээ.

Ц.Орхон нь 194 см өндөртэй дунд блоклогчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Ян Хё Жин (Hyundai Engineering & Construction) болон Жонг Хо Ен (Чеонг Кван-жан) зэрэг 190 см-ээс дээш өндөртэй ахлах дунд блоклогчдын дундын өрнөх ширүүн тулааныг хөгжөөн дэмжигчид хүлээж байсан ч харамсалтайгаар тэрбээр энэ улирлыг дуусгаж чадахааргүй болжээ.

Ц.Орхон баруун өвдөгний үений дунд болон хажуугийн мениск дахин хагарсан гэсэн оноштойгоор ахлах сургуульд байхдаа хагалгаа хийлгэж байжээ.

Гэвч хагалгаа хийлгэсний дараа гам сайн барилгүйгээр аравдугаар сарын 15-нд Hyundai Engineering & Construction-тай хийсэн улирлын эхний тоглолтонд гарааны тоглогчоор тоглож эхэлсэн боловч өвчин нь дахин сэдэрч ийнхүү мэс засал хийхээс аргагүй болжээ. Түүний хувьд 2023-24 оны улирлын дээд амжилт буюу дебют хийснээс хойшхи хоёр дахь улирлын 9 тоглолтонд 6 оноо аваад байсан юм.

Ц.Орхоны биеийн байдлын талаар Pepper Хадгаламж банкны ажилтан, “Одоогийн байдлаар хөлөө тэгшлэхэд хэцүү байгаа тул өдөр тутмын амьдралаа авч явахын тулд хагалгаанд орохоос өөр сонголт байхгүй. Бид түүнийг ирэх улиралд эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Эх сурвалж: MK sport




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө