Чөлөөтийн алдарт бөх П.Пинигин Монголд иржээ

Чөлөөтийн алдарт бөх П.Пинигин Монголд иржээ

Оросын чөлөөт бөхийн алдарт тамирчин, Олимп, дэлхийн аварга П.Пинигин манай чөлөөт бөхийн алдарт тамирчин, дэлхийн хошой аварга Б.Болдын урилгаар Монголд иржээ.

Өдгөө 70 настай тэрбээр Якут үндэстэн бөгөөд 1972 онд 19 настайдаа Тбилисид болсон олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж ЗХУ-ын Спортын мастер цол хүртэн тэр жилээ Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль авчээ. Улмаар 1975 онд дэлхийн аварга болсон бол 1976 оны Монреалийн Олимпод түрүүлж, 1977, 1978 онд дараалан ДАШТ-аас алтан медаль хүртсэн алдартай бөх юм. Сонирхуулахад тэрбээр Монреалийн Олимпын 68 кг-ын жинд барилдахдаа дөрөвүгээр тойрогт манай бөх Ц.Нацагдоржийг 4:3 харьцаагаар хожиж байсан юм.