ӨМӨЗО-ы Хөххотын шатрын клуб 10 мянган юанийн цалинтай монгол дасгалжуулагч ажилд авах хүсэлтийг МШХ-нд ирүүлжээ

ӨМӨЗО-ы Хөххотын шатрын клуб 10 мянган юанийн цалинтай монгол дасгалжуулагч ажилд авах хүсэлтийг МШХ-нд ирүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотын шатрын клубт дасгалжуулагчийн ажлын байр зарлагджээ. Энэ хүрээнд монгол шатарчдыг тус клубт ирэх оны нэгдүгээр сарын 2-24 хооронд ажиллах урилгыг Монголын шатрын холбоонд ирүүлсэн байна.

Ингэхдээ GM/WGM, IM/WIM цолтой, хамгийн багадаа нэг жил дасгалжуулагчаар ажилласан хүнийг ажилд авах бөгөөд өдөрт дөрвөн цагаар 2000 хүртэлх чансаатай хүүхдүүдэд хичээл зааж 10 мянган юанийн цалин авна гэжээ. Хичээл монгол хэлээр явагдах ба долоо хоногийн хоёр хоногт нь амрах боломжтой. Түүнчлэн байр болон замын зардлыг Хөххотын шатрын клуб хариуцах бол бусад зардлыг өөрөө хариуцах аж.