Д.Сүхбаатарын талбайд цуглаж буй иргэд, жуулчдад зориулж шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгүүдээр хүргэж эхэлжээ.
Түүнчлэн талбайн асарт арванхоёрдугаар сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж байгааг Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв. Шинэ жилийн баярыг угтан Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, 32-ын тойрогт хийж байгаа мөсөн хотхонуудын ажил дуусаж, өнөөдрөөс үйл ажиллагаа нь жигдрэх гэнэ.