“УАЗ-220695” загварын суудлын машин зургаан метр орчим жалга руу унажээ

“УАЗ-220695” загварын суудлын машин зургаан метр орчим жалга руу унажээ

Завхан аймаг, Алдархаан сум “Уван” гэдэг газраас Улиастай сумын чиглэлд явсан “Уаз-220695” загварын суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унасан осол гарсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2023.12.24/ 15.00 цагт аймгийн Эрүүл мэндийн байгууллагад ирүүлсэн байна.

 Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид ослын газарт очиж 6 метр орчим гүнтэй жалга руу унасан машиныг татан гаргажээ. Иймд жолооч та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Г.ЭНХЗУЛ




Өнөөдөр гахай өдөр

10 цагийн өмнө