МУ-ын "Оны онцлох хүүхэд"-ээр Ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоогч, хошой аварга ихэр охид тодорчээ

МУ-ын "Оны онцлох хүүхэд"-ээр Ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоогч, хошой аварга ихэр охид тодорчээ

ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ, Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ гэх ихэр охид Ой тогтоолтын олон улсын рекордыг эвдэж Ази, Дэлхийн тэмцээнд амжилтай оролцож буй талаар бид өмнө нь сурвалжилж байсан билээ.

Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Words" буюу "Баганан үгс" төрөлд 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчилсэн бол Ц.Оюун-Эрдэнэ ой тогтоолтын дэлхийн хошой аварга болсон юм. Тэгвэл Монгол Улсын "Оны онцлох хүүхэд-2023" шагналын эзнээр Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ Ц.Оюун-Эрдэнэ нар тодорчээ.