Б.Энххүслэн, Б.Энхтамир нар олон улсын тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ

Б.Энххүслэн, Б.Энхтамир нар олон улсын тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ

Тайланд улсын Самут Пракан хотод 4 хоног үргэлжилсэн "Thailand Age Group Swimming Championships" тэмцээнд Монгол улсаас эгч дүү тамирчид амжилттай оролцож 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.  

ОУХМастер - Б.Энххүслэн

  1. 50м өвөр: 26.09 NR
  2. 100м өвөр: 55:59 NR
  3. 200м ар: 2:23.08 NR
  4. 200м мэлхий: 2:37.91 NR
  5. 100м дельфин: 1:03.18 NR
  6. 100м холимог: 1:03.64 NR
  7. 200м холимог: 2:15.62 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 7-н зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн тус тэмцээнээс 6 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртлээ.  

 ОУХМастер Б.Энхтамир

  1. 100м өвөр: 49.74 NR
  2. 200м өвөр: 1:48.79 NR
  3. 100м холимог: 56.99 NR
  4. 200м холимог: 2:02.21 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 4-н зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн тус тэмцээнээс 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртсэн гайхалтай амжилтуудыг үзүүлсэн байна.