Улсын начин Д.Амарсайхан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болов

Улсын начин Д.Амарсайхан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болов

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх зодоглолоо.

Барилдааны шөвгийн дөрөвт Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Г.Ганхуяг, Улсын начин Д.Амарсайхан нар тунаж үлдсэнээс Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, энэ жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо. Харин Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан нь дөрвийн даваанд Улсын аварга О.Хангай, тавын даваанд Улсын заан М.Лхагвагэрэл, зургаагийн даваанд Улсын заан Б.Пүрэвдагва нарыг тус тус өвдөг шороодуулж, үзүүр түрүүнд Улсын заан Б.Бат-Өлзийтэй үлдэж түрүүллээ.

 

 

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө