Дэлхийн бөхийн холбооноос гаргасан чансаагаараа тэргүүлэгч эмэгтэй бөхчүүдийн жагсаалтад монголын гурван бөх багтжээ

Дэлхийн бөхийн холбооноос гаргасан чансаагаараа тэргүүлэгч эмэгтэй бөхчүүдийн жагсаалтад монголын гурван бөх багтжээ

Дэлхийн бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн жин жингийн чансаагаар тэргүүлэгч бөхчүүдийг нэрлэжээ.

Жагсаалтад манай тамирчдаас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Отгонжаргал 50 кгд 4 дүгээр байрт бичигдэж байгаа бол 68 кгд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э. Дэлгэрмаа 2, 72 кгд ДАШТ- ий мөнгөн медальт ОУХМ Э. Даваанасан 3 дугаар байрт бичигдлээ. Чансаа нь манай тамирчдын хувьд 2023 оны ДАШТ болон Азийн наадмын голлосон үзүүлэлт болно.