Шатрын их мастер Т.Мөнхзул Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт гаргалаа

Шатрын их мастер Т.Мөнхзул Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт гаргалаа

Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг, ҮШБаг, Каисса клубын шатарчин Их мастер Төрмөнхийн МӨНХЗУЛ түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдэгүүдтэй хамт манлайлж явсаар шагналт 4-р байрт шалгарлаа.

Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт болж буйд Монголын Шатрын Холбоо төдийгүй нийт шатрын их гэр бүлийнхэн энэ цаг мөчид бахдаж, баярлан омогшиж байна. Тэрээр 17 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт 12 эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт боллоо.