"Увсын "Эрдмийн эхлэл" сургуулийн спорт заалны татуурга тасарсан тул үйл ажиллагаагаа зогсоож засварлахаар нураасан" гэв

"Увсын "Эрдмийн эхлэл" сургуулийн спорт заалны татуурга тасарсан тул үйл ажиллагаагаа зогсоож засварлахаар нураасан" гэв

Увс аймгийн Эрдмийн эхлэл сургуулийн заал нурсан. Хичээлийн амралт таарсан тул хүүхэд гэмтээгүй. Тус сургуулийн барилга ашиглалтад ороод жил болж буй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Тэгвэл энэ талаар тус сургуулиас тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрдмийн эхлэл ЕБС-ийн заал нурсан гэсэн ташаа мэдээлэл явж байгаад хүлцэл өчье. Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28- аас заалны үйл ажиллагааг зогсоож аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажил эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсралт хийсэн байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө