Гавьяат тамирчин Б.Цэвээндаш хойд хил хүртэлх холын зайн өвлийн гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ

Гавьяат тамирчин Б.Цэвээндаш хойд хил хүртэлх холын зайн өвлийн гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ

Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Ice marafon-2024" хэт холын зайн өвлийн гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ.

Тэрбээр “Би Монгол улсын нийслэл төв цэгээс гүйлтээ эхлэх гэж байна. Энэ удаагийн гүйлтээрээ ОХУ-тай хиллэдэг хойд хил хүртэл гүйнэ. Улаанбаатар хотоос гараад Баянчандмань, Баруун хараа, Дархан-Уул, Сэлэнгэ гэж явсаар хойд хилдээ очно. Гүйхдээ зам дагаад гүйнэ. Аюул осолгүй сайхан гүйлт байгаасай. Гүйлт гэдэг гайхамшиг. Гүйнэ гэдэг урлаг. Хүн бүр гүйдэг байгаасай. Гүйгээд эхлэхээр хүний бие эрүүлжиж, бие бялдар сайжирч, нүд сэргэнэ. Залуучууд аа, эмийн сан руу биш эрүүл агаарт алх гэж хэлмээр байна” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

55 минутын өмнө