Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргийг прокурорт шилжүүллээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргийг прокурорт шилжүүллээ

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргийг илрүүллээ.

Гэмт этгээд “Н”, “Т” нар 2023 оны 01 дүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.