Торгуулиа 15 хоногт багтаан төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэж, эд хөрөнгөөр нь барагдуулна

Торгуулиа 15 хоногт багтаан төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэж, эд хөрөнгөөр нь барагдуулна

Нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд торгуулиа төлдөг болно. Хэрвээ 15 хоногт багтаан төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлж, нийтэд тустай ажил хийлгэх, заавал торгуулийг нь төлүүлэх юм. 

Харин дээрх хуульд заасан 15 хоногтоо торгуулиа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилжээ. 

Хэрвээ жилийн хугацаанд торгуулиа төлөөгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг /тээврийн хэрэгслийн шилжих эрхийг хязгаарлах, жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, нөхөн авах, ангилал нэмэх, өөрчлөх эрх/хязгаарлах, тухайн торгуультай этгээд эд хөрөнгөөр нь барагдуулах, тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахаас татгалзах, хориглох зэрэг арга хэмжээг авах аж. Мөн согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол зургаан сараас 3 жил хүртэл хорих эсвэл зорчих эрхийг хязгаарлана гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. 

ҮЗЭХ: