Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг салхины хүчтэй нөлөөллийн улмаас хойшилж буух төлөвтэй байна

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг салхины хүчтэй нөлөөллийн улмаас хойшилж буух төлөвтэй байна

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн ОМ137/138 дугаарт аяллын нислэг өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфурт хотод хуваарьт цагаас 50 минутаар хойшилж буух төлөвтэй байна.

ОМ137/138 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Улаанбаатар хотоос 11:00 цагт хөөрч Франкфурт хотод 14:05 цагт буух,
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:35 цагт хөөрч Улаанбаатар хотод 1-р сарын 4-ний 06:45 цагт буухаар төлөвлөж байна.
  • ОМ137 дугаарт аяллын нислэгийн транзит зорчигчдын цааш дамжин нислэгийг МИАТ компани зохицуулан ажиллаж байна гэж МИАТ ТӨХК мэдээллээ.