Залуучуудын өвлийн олимпод оролцох МУ-ын шигшээ багийн тамирчид Испанийн Kelme брэндийн хувцсыг өмсөнө

Залуучуудын өвлийн олимпод оролцох МУ-ын шигшээ багийн тамирчид Испанийн Kelme брэндийн хувцсыг өмсөнө

Залуучуудын өвлийн IV олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид Испанийн Kelme брэндийн хувцсыг өмсөнө. Наадамд оролцох Монголын баг тамирчдыг 115 сая гаруй төгрөгийн үнэтэй спорт хувцасны Kelme брэнд ивээн тэтгэх юм байна.

Залуучуудын өвлийн IV олимпын наадам 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд БНСУ-ын Канвондо хотод болно. Тус наадамд оролцох монгол тамирчид Испанийн Kelme брэндийн хувцсыг өмсөхөөр болжээ. Kelme брэнд нь 1963 онд Испанид үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж буй. Энэ хүрээнд 2022 онд Грийн Амиго ХХК нь Келме брэндийг Монголд албан ёсны мастер франчайз болгон нэвтрүүлсэн юм.