Он солигдох мөчид Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэгт 16 эх эсэн мэнд амаржжээ

Он солигдох мөчид Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэгт 16 эх эсэн мэнд амаржжээ

Он солигдох торгон мөчид Хөвсгөлийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 16 эх эсэн мэнд амаржсан байна. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Батбилгүүн, мэргэжилтэн О.Дагиймаа нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн тус ээлжийн эмч, сувилагч нартай уулзаж, шинээр мэндэлсэн нярай нарт баяр хүргэж,гарын бэлэг гардуулжээ.