Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, түүний оронд Ц.Төрхүүг томилжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, түүний оронд Ц.Төрхүүг томилжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар томилгоонуудыг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, түүний оронд Ц.Төрхүүг томилжээ.  Ц.Төрхүү нь 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан.

  • 2003-2005 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтэн
  • 2007-2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч
  • 2008-2010 онд Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга
  • 2010-2011 онд Нийслэлийн газрын албанд Кадастрын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Нийслэлийн газрын албанд Орлогч дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
  • 2016-2020 онд Ус сувгийн удирдах газрын дарга

Тэрээр 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.