АТҮТ-өөс автомашины оношилгоо, RFID наалтын талаар мэдээлэл өгөв. Автомашины оношилгооны хүчинтэй хугацаа 1 жил байдаг бөгөөд өнгөрсөн жил орсон хугацаандаа энэ ондоо багтаж орох боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг.
Үүнд:
- 1 болон 6-аар төгссөн бол 1 сард
- 2 болон 7-оор төгссөн бол 2 сард
- 3 болон 8-аар төгссөн бол 3 сард
- 4 болон 9-өөр төгссөн бол 4 сард
- 5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.
Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны 01 сарын 01-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заажээ.
Түүнчлэн RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төв-ийн оношилгоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа юм байна.
Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношилгоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээр суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах таг юм. Тиймээс иргэд 2-4 цаг оочерлох шаардлагагүй бөгөөд банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлж, оношилгооны хугацаа нь дууссан бол оношлогоондоо орсны дараа оочер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгах бүрэн боломжтой аж.