“Tasteatlas” сайтаас гаргасан Ази тивийн хамгийн амтгүй хоолтой улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлжээ.
Тус сайт нь 2018 оноос хойш улс орнуудын үндэсний хоолыг сурталчлахын сацуу хоол шүүмжлэгчдийн шүүмж, тоймуудыг нийтэлдэг юм. Азийн орнуудаас Монгол Улс 3.74 буюу хамгийн бага үнэлгээг авсан бол 4.65 үнэлгээгээр Япон улс хамгийн өндөр үнэлгээтэй байна. Тус сайт нь тухайн орны шилдэг гэх 30 хоол, уух зүйлийг хэрэглэгчид хэрхэн үнэлснийг дундажлан дээрх үнэлгээг гаргадаг аж. Хэрэглэгчид хоол тус бүрд өөрийн үнэлгээг чөлөөтэй өгөх боломжтой бөгөөд тэдний үнэлгээ “бодит” эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан шалгасны дараа оноог нь тооцдог гэв. 2022 оны байдлаар тус сайтын судлаач нар 10 мянга гаруй хоол, 9000 орчим рестораныг ангилан танилцуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: tasteatlas.com
Г.ЭНХЗУЛ