ВИДЕО: Ашиглалтын хугацаа дууссан автобусыг жил сунгаж орон нутгийн тээвэрт явуулсанаас болж осол гарсан. Гэтэл дахин нэг жил сунгах гэж байна

ВИДЕО: Ашиглалтын хугацаа дууссан автобусыг жил сунгаж орон нутгийн тээвэрт явуулсанаас болж осол гарсан. Гэтэл дахин нэг жил сунгах гэж байна

Зорчигч тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автобус, такси, цахилгаан тээврийн хэрэгслийг нийтийн тээвэр гэдэг. Монгол Улсын хэмжээнд 2021 онд нийтийн тээвэрт зорчиж байсан 532 автобусны ашиглалтын хугацаа дууссан ч нийтийн тээврийн автобусанд техникийн үзлэг оношилгоо хийж ашиглалтын хугацааг дахин нэг жилээр сунгах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан.

Тэгвэл энэ онд мөн дахин ашиглалтын хугацаа нь дууссан орон нутгийн нийтийн тээврийн стандарт хугацааг жилээр сунгахаар болсон. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй талаар хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч бидэнд гомдол мэдээлэл ирүүлсэн юм. Улмаар бид энэ талаар тус жолоочтой ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр “Нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэж байгаа ч энэ нь орон нутгийн тээвэрт хэрэгжсэнгүй. Орон нутгийн автобус гэдэг хотын засмал дээр явдаг автобуснаас шал өөр шүү дээ. Олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж бартаатай хол замд явдаг. Тиймдээ ч элдэв эрсдэл өндөр байдаг болохоор сайн автобус байх хэрэгтэй. Гэвч 2011 оны 11 жил яваад ашиглалтын хугацаа нь дууссан автобусыг өнөөдрийн байдлаар орон нутгийн зарим чиглэлд ашиглаж байна. Өмнө нь хугацаа нь дуусахад нэг жил сунгаж, түүнийгээ ковидын нэг жил яваагүй учир сунгах боломжтой гэж тайлбарласан. Улмаар энэ хугацаанд автобусны механик эвдрэлээс үүдэж орон нутгийн автобус осолдож, хүн бэртэх тохиолдол гарсан.

Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Дундговийн чиглэлд зорчигч тээвэрлэж байсан ашиглалтын хугацаа нь дууссан автобус осолдож олон хүн бэртсэн. Ер нь хуучин автобуснууд эвдрэл гэмтэл их гардаг. Улмаар ямар нэг осол гарахад жолооч л хариуцлага хүлээгээд өнгөрдөг.

Бидэнд нэгдсэн очиж үзүүлдэг, янзлуулдаг бааз гэж байдаггүй болохоор орж ирсэн хуучин автобуснуудаа жолоочид бид өөрсдөө янзалж унадаг. Үнэндээ төмөр нь зэвэрсэн автобуснууд л орж ирдэг. Гэхдээ тэрийг бол сайхан янзлаад ашиглалтын хугацаа нь дуустал унаж болж байгаа юм. Харин түүнээс хойш бол хэцүү. Одоо наад зах нь 2011-2015 оны автобуснуудын сэлбэг нь олдохоо байсан. Засварлахаар бол өөр автобусны сэлбэгийг тааруулж угсрахаас өөр араггүй байдаг. Орон нутгийн автобуснууд замдаа эвдэрч нэгнийхээ зорчигчийг аваад явах тохиолдол ч элбэг. Бид л дугардаггүй болохоос асуудал их бий.

Гэхдээ одоо дуу хоолойгоо хүргэхгүй бол ашиглалтын хугацаа дууссан автобус явуулах нь өндөр эрсдэлтэй иргэдийн аюулгүй байдал, үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа хэрэг шүү дээ. Яг одоогоор орон нутгийн зарим чиглэлд он нь дууссан буюу ашиглах хугацаа нь дууссан БНСУ-ын “Kia Ganburd” болон “univers hyundai”-ийн  2011 оны автобуснууд явж байгаа” гэсэн юм.

2011 оны “Kia Ganburd”

2011 оны “univers hyundai”

 




Өнөөдөр гахай өдөр

14 цагийн өмнө