Тулаанч Б.Энх-Оргил, З.Шинэчагтага нар "One FC" холбооны анхны эвентэд тулалдана

Тулаанч Б.Энх-Оргил, З.Шинэчагтага нар "One FC" холбооны анхны эвентэд тулалдана

"One FC" холбооны 2024 оны анхны эвентэд хоёр монгол тулаанч тулалдана.

Тэгвэл тус холбооны 2024 оны хамгийн анхны эвент болох "One Fight Night 18" энэ сарын 13-ны үдэш Тайланд Улсын нийслэл Бангкок хотын "Lumpinee Boxing Stadium"-д болно. Үүнд тун сонирхолтой таван тулаан болох бөгөөд манай улсаас 61.2кг-ын жинд З.Шинэчагтага БНСУ-ын Квон Вон Илтэй, Б.Энх-Оргил ОХУ-ын тулаанч Артем Белахтай тус тус тулалдах юм.