Шашны эд зүйлсийн дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Шашны эд зүйлсийн дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчинлэн хийдийн ойролцоох шашны эд зүйлсийн дэлгүүрийн дээвэр шатсан тухай дуудлагыг өнөөдөр /2023.01.05/ 16:05 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй Дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 5х8 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байжээ. Гал түймрийн тархалтыг 16:17 цагт зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна.

Г.ЭНХЗУЛ