ФОТО: "Улаанбаатар амьтны хүрээлэн" хүүхдийн паркт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар болжээ

ФОТО: "Улаанбаатар амьтны хүрээлэн" хүүхдийн паркт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар болжээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр санхүүгийн хүндрэлээс үүдэж үүд хаалгаа барьж буйгаа мэдэгдэж байсан "Улаанбаатар амьтны хүрээлэн" Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт үйл ажиллагаагаа явуулах болсноо мэдэгдлээ. 

Тус паркийн цахим хуудаснаа мэдэгдсэн мэдэгдэлд, "Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэсэн юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад барашгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсоноо дуулгахад таатай байна" гэжээ. Иймд "Улаанбаатар амьтны хүрээлэн" өнөөдрөөс буюу 2024 оны нэгдүгээр сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллах аж. Харин тасалбарын үнэ нь том хүн, хүүхэд 8000 төгрөгөөр үйлчүүлэх гэнэ.