Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү оны анхны тулаанаа шинэ өмсгөлтэй хийхээр болжээ

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү оны анхны тулаанаа шинэ өмсгөлтэй хийхээр болжээ

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү ээлжит тулаанаа нэгдүгээр сарын 13-нд БНСУ-ын Инчон хотын Paradise City зочид буудалд хийх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэхүү тэмцээнд тэрбээр 25 настай, БНХАУ-ын боксчин Есихати Йеркентэй өрсөлдөх юм. Есихати Йеркенийн хувьд мэргэжлийн бокст 14 тулаан хийснээс 6 ялж, 5 ялагдаж, 2 тэнцэж, 1 тулаанаа хүчингүйд тооцуулж байсан бөгөөд сүүлийн 5 тулаандаа ялагдаагүй гэсэн амжилттай. 

Тэгвэл уг тулаанд Г.Баярхүү шинэхэн өмсгөлтэй оролцохоор болсон талаар түүний багш Шин Жон Хүн өөрийн цахим худаснаа мэдээлжээ.