"Баянмонгол чуулга" 2024 оны анхны тоглолтоо “Movie Swing” тоглолтоороо эхлүүлнэ

"Баянмонгол чуулга" 2024 оны анхны тоглолтоо “Movie Swing” тоглолтоороо эхлүүлнэ

"Баянмонгол чуулга" нь орчин цагийн хөнгөн хөгжмийн суурийг анхлан Монголд нэвтрүүлж, залуусыг байлдан дагуулж байсан цөөн хэдэн хамтлагуудын нэг билээ. Энэ жил 55 жилийн ойтойгоо золгон байгаа түүхт "Баянмонгол чуулга" 2024 оны анхны тоглолтоо тэдний хэдийн танил болсон “Movie Swing” тоглолтоороо эхлүүлж байна.

Movie Swing тоглолт нь дэлхийн болон монгол киноны хөгжмүүдийг өөрсдийн жазз хэмнэл, найруулгад нийцүүлэн тоглодгоороо бусад тоглолтуудаас ялгарах ба цар тахлын үед завсардаад байсан энэхүү тоглолт 2023 онд дахин сэргэж, 2 өдрийн турш танхим дүүрэн үзэгчидтэй, сэтгэл догдлуулсан тоглолт болж өнгөрсөн юм.

Энэ удаагийн 2024 оны Movie Swing тоглолтод бидний зүрх сэтгэлд хоногшсон, кино урлагийн сор болсон дуу, хөгжмүүдийг Улсын Филармонийн гоцлол дуучдаас гадна, шинэ залуу үеийн дуучид болох Б.Одмандах, Ү.Уртнасан, Б.Номин зэрэг чавдарлаг, хүчирхэг хоолойтой залуустай хамтран тайзнаа амилуулах юм. Тоглолт 2023 оны нэгдүгээр сарын 13-ны 18:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.