БНСУ-ын жүжигчин И Сон Кёныг нас барахаас өмнө сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан гэх 20 гаруй насны эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлжээ

БНСУ-ын жүжигчин И Сон Кёныг нас барахаас өмнө сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан гэх 20 гаруй насны эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлжээ

БНСУ-ын жүжигчин агсан И Сон Кёныг заналхийлж олон арван сая вон авсан хэргээр энэ сарын 5-ны өдөр баривчлагдсан 20 гаруй насны эмэгтэй “А”-ийн хэргийг өнөөдөр прокурорт шилжүүлжээ.

Сэжигтэн 20 гаруй насны эмэгтэй нь нэгэн цэнгээний газрын менежер эмэгтэй Ким (29)-ийн хамт И Сон Кёныг хоёр хүн айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан хэмээн заналхийлж нийт 350 сая вон авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Мөн сэжигтэн эмэгтэйг “хүүхдийг чинь тээж байгаа тул мөнгө өг” хэмээн бусад эрчүүдээс ч хэдэн арван сая вон авсан хэргээр шалгаж байгаа гэнэ..

Энэ сарын 5-ны өдөр БНСУ-ын цагдаагийн газраас мэдээлснээр, Инчон хотын цагдаагийн газрын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, мөнгө авахыг завдсан хэргээр баривчлагдсан сэжигтэн А-г өнөөдөр өглөө прокурорт шилжүүлсэн” гэжээ. Мөн цагдаа нар Мансууруулах бодисын хяналтын тухай хуулийн дагуу сэтгэцэд нөлөөт эм, марихуан хэрэглэсэн хэргээр баривчлагдаж, яллагдагчаар татагдсан үзвэр үйлчилгээний газрын менежер Кимд нэмэлт ял оноож, прокурорт шилжүүлжээ.