Сансрын тунель, Дарь эхийн уулзвар зэрэг өгсүүр замуудад нэмэлтээр бодис цацжээ

Сансрын тунель, Дарь эхийн уулзвар зэрэг өгсүүр замуудад нэмэлтээр бодис цацжээ

Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас эхлэн цас орж эхэлсэн. Иймд авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсч, давс бодис их хэмжээгээр цацах хэрэгцээ шаардлага тулгарсан.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүрэг, Сансрын тунель, Их тойруу барилга мегасторын ард Намьянжүгийн замын өгсүүр хэсэг, Нарны замын эргэлт, Дарь эхийн уулзвар, Хөх нуруут, Нарантуул захын уулзвар, Зүүн 4-н замын Петровис ШТС зэрэг өгсүүр газруудад нэмэлтээр бодис цацжээ.