Улсын харцага Л.Пүрэвжав өвөлжилт хүндэрсэн Дундговь аймгийн малчдад 2 мянган боодол өвс хандивлажээ

Улсын харцага Л.Пүрэвжав өвөлжилт хүндэрсэн Дундговь аймгийн малчдад 2 мянган боодол өвс хандивлажээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Монгол Улсын Өсөх идэр, Үнэн зоригт, Цогт гарамгай Улсын харцага Л.Пүрэвжав өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад дэм болох үүднээс 2 мянган боодол өвс хандивласан байна. Улмаар хандивын өвсийг өчигдөр /2024.01.06/ Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ.