Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,  Г.Мөнхбат нар хамтарч боулинг, байт харваа, хийн буу зэрэг олон төрлийн спорт тоглоомын төвийг нээжээ

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Г.Мөнхбат нар хамтарч боулинг, байт харваа, хийн буу зэрэг олон төрлийн спорт тоглоомын төвийг нээжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,  Г.Мөнхбат нар хамтарч хүүхэд залуусын чөлөөт цагийг зөвөөр өнгөрөөх зорилготой "Uyan Bowling Sport Center"-ийн үйл ажиллагааг явуулж эхэллээ. Энэхүү төв нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо цагийг зөв боловсон, зугаатай өнгөрөөж, спортоор хичээллэх орчинг бүрдүүлжээ.

Мөн энэхүү төвд ирснээр олон улсын чанар, стандартын шаардлага хангасан зам дээр боулинг, байт харваа, хийн буу, дартс, снукер биллиардын ширээ, ширээний хоккей, мини гольф болон playstation зэрэг тоглоомуудыг нэг дороос тоглох боломжтой юм. "Uyan Bowling Sport Center" нэг дор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд байгууллага хамт олны баяр, найз нөхдийн тэмдэглэлт өдөр, тэмцээн уралдаан, спорт өдөрлөгийн үйл ажиллагаа болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой.