Өнөөдөр /2024.01.07/ Төв шуудангийн баруун урд талд нэгдүгээр эгнээнд нэгэн Прүүс машин гэнэт зогсож түгжрэл үүсгэжээ.
Улмаар цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход нэгэн эмэгтэй замын хажууд төрсөн ба яаралтай зохицуулалт хийж, 103-ын машин дуудан 1-р төрөх эмнэлэгт зам чөлөөлт хийж шуурхай хүргэж өгсөн байна. Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Хөл хүндтэй бүсгүй бие нь эвгүй болоод такси барьж эмнэлэг орохоор явах үед тухайн газарт бие нь муудаж замын хажууд автомашинд амаржса гэнэтийн үйл явдал болжээ.