Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн Дэлгэрмөрөн гол Голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн 59 настай эрэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай Дэлгэрмөрөн гол, Бааст голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн Гахайн даваа гэдэг газар, Дэлгэрмөрөн голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн.