Хоёр настай хүүхэд онгоцны ачаа жинлэж, зөөвөрлөх урсдаг замаар орж хоёр давхраас нэг давхарт унажээ

Хоёр настай хүүхэд онгоцны ачаа жинлэж, зөөвөрлөх урсдаг замаар орж хоёр давхраас нэг давхарт унажээ

Хоёр настай хүүхэд орон нутгийн нислэгийн бүртгэлийн хэсгээр нэвтэрч, ачаа жинлэж, зөөвөрлөх урсдаг замаар орж хоёр давхраас нэг давхарт унажээ

Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МИАТ-ийн 17.10 цагт СӨҮЛ рүү нисэх гэж байсан хоёр настай хүүхэд өндрөөс унан эрсдэх шахжээ.Хүүхэд ямар ч хараа хяналтгүйгээр орон нутгийн бүртгэлийн хэсгээр нэвтэрч, тээш зөөвөрлөх урсдаг зам руу орж, хоёр давхраас нэг давхарт унасан ч, азаар бэртэж гэмтээгүй байна. Тухайн хүүхдийг унасныг хөндлөнгийн байгууллагын ажилтан анх мэдэж, нисэх буудлын ажилчдад хүлээлгэж өгчээ. Энэхүү үйл явдал нислэггүй үеэр ачаа тээшний тоног төхөөрөмжийг унтраах, аюулгүйн анхааруулга, санамж байршуулж, хаалт хашилт хийж аюулгүй байдлаа хангаагүйгээс үүсжээ.

Г.ЭНХЗУЛ




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө