О.Баяржаргал: Японы алдарт хөл бөмбөгчин Мориока Кауро Монголд сургалт зохион байгуулж, 2-3 хүүхдийг Японд сонгон шалгаруултанд оролцуулна

О.Баяржаргал: Японы алдарт хөл бөмбөгчин Мориока Кауро Монголд сургалт зохион байгуулж, 2-3 хүүхдийг Японд сонгон шалгаруултанд оролцуулна

"Career number"  төслийн менежер, мэргэжлийн хөл бөмбөгчин О.Баяржаргал “CAREER NOMBER APP”-ийг танилцуулж, өнөөдөр /2024.01.10/ мэдээлэл хийлээ.

"Career number"  төслийн менежер, мэргэжлийн хөл бөмбөгчин О.Баяржаргал, “CAREER NUMBER APP нь өвлийн улирал болж байгаатай холбоотойгоор футзалыг таниулах зорилготой төсөл юм. Японы нүүр царай болсон хөлбөмбөгчин MORIOKA KAURO-д Монголд ирэх санал тавьсан. Тус аппликейшнээр дамжуулан монгол хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох түвшинг ахиулах, чадавхжуулах зорилготой” гэлээ.

Мөн Япон, Монгол улсын хөл бөмбөгийн төлөөлөгч Мизүхо Сасаки хэлэхдээ, “Алдарт тамирчин MORIOKA KAURO хүрэлцэн ирж  байгаад үнэхээр баярлаж байна. Би хэдий Япон хүн ч гэсэн тэр хүнтэй уулзахад хэцүү шүү дээ. Гэвч тийм хүн Монголд ирж, хүүхдүүдтэй хамт футзал тоглож, шалгаруулсан хүүхдүүдээ Японд сургалтандаа суулгана гэдэг том аз завшаан хэмээн харж байна. Миний бодлоор Монгол хүүхдүүд маш сайн тоглодог. Гэхдээ багаар ажиллах чадвар тууштай байдал хэрэгтэй” гэв.

Японы хөл бөмбөгчин MORIOKA KAURO нь Перу Улсаас гаралтай Японы футзалчин бөгөөд Пескадола Мачида багт тоглодог. Тэрбээр 2012 оны футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрвөн  гоол оруулсан нь Японы шигшээ багийн тоглогчдоос хамгийн олон гоол болсон юм.

Хөл бөмбөгөөр тогтохгүй дэлхийн алдартай тамирчинтай уулзуулзан урам зориг өгөх болно. Багаас нь хүүхдүүдийг дэлхийд гаргах асуудлыг хөндөж байна. Мэргэжлийн тамирчин өөрөө сонгон шалгаруулж дэлхийн мэргэжлийн тоглогч болох гүүрийг бий болгохоор  "Career number"  төслийн багийнхан ажиллаж байга аж. Мөн 21 аймгаас 5-6 хүүхдийг шалгаруулж, нийт 200-аад хүүхдийг Улаанбаатар хотод сургалтанд хамруулж, улмаар шигшээ багийнхныг шалгаруулах гэнэ.

Түүнчлэн CAREER NOMBER төслийн багийнхан Монголд анх 2011 онд “ITALIA SOCCER CAMP” хөл бөмбөгийн сургалтыг зохион байгуулж, нийт гурван хүүхэд шалгаруулж, Италийн хөл бөмбөгийн баярт оролцуулсан бөгөөд өдгөө түүний нэг Ганболдын Ганбаяр Европын лигт амжилттай тоглож эх орнынхоо нэрийг дурсгаж байгаа билээ.

О.Энхзул