Гавьяат тамирчин Э.Бэхбаяр "Zagreb open 2024" тэмцээнд түрүүллээ

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр "Zagreb open 2024" тэмцээнд түрүүллээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр "Zagreb Open 2024" тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Тэрээр өчидөр /2024.10.10/ Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4 оноогоор, Азербайжаны Алиаббас Рзазадэг 5:0 оноогоор хожиж байх үедээ цэвэр дарж финалд шалгарсан. Тэгвэл дөнгөж саяхан алтан медалийн төлөө Украйны Андрей Жэлепийг 9:2 оноогоор буулган авсан юм.