"Бөртэ Чоно-2023"-ын тэргүүн дээд шагналын эзэн  Б.Отгонболдыг МҮОХ-оос хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

"Бөртэ Чоно-2023"-ын тэргүүн дээд шагналын эзэн Б.Отгонболдыг МҮОХ-оос хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг "Ханжоу 2022" Азийн наадмын аварга, өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно - 2023"-ын тэргүүн дээд шагналын эзэн Б.Отгонболдыг Олимпын Хороо хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр байт харвааны тамирчдын бэлтгэл, цаашдын тэмцээн болон тамирчдын нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн тухай санал солилцсон байна. Мөн Б.Отгонболд байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд "Парис 2024" олимпын эрх аваад буй. Тэгвэл байт харваачид эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр эрх нэмж авахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Олимпын эрх олгох Дэлхийн цомын тэмцээн ирэх зургаадугаар сард Туркийн Анталия хотод болох юм.