Харцага Г.Ганхуяг улсын аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа

Харцага Г.Ганхуяг улсын аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж буй 2024 оны УАШТ өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн.

Өчигдөр /2024.01.11/ тус тэмцээний дэвжээн дээр эрэгтэй 57, 70, 97, эмэгтэй 53, 59, 63 кг-ийн жингийн өрсөлдөөн болж, финалд өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорчээ. Тухайлал, эрэгтэйчүүдийн 97 кг-ын финалд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт Г.Ганхуяг өрсөлдөгч бөх, ДАШТ-ий V байрын шагналт Л.Төртогтохыг 7:0 оноогоор ялж, финалд шалгарчээ.

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадмаар харцага цол хүртэж, Азийн наадмаас хүрэл медалиар энгэрээ мялаасан бол шинэ оныг амжилттай эхлүүлж, улсын аваргын төлөө өрсөлдөхөөр болж байна.