Өнөөдөр эхлэх Үндэсний Дээд Лигийн “Бүх одод 2024” тоглолтод Түмний хар үрээний уяач Э.Улаанхүү оролцоно

Өнөөдөр эхлэх Үндэсний Дээд Лигийн “Бүх одод 2024” тоглолтод Түмний хар үрээний уяач Э.Улаанхүү оролцоно

Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн “Бүх одод 2024” тоглолт өнөөдөр /2024.01.12/ UG Arena-д эхэлнэ.

Энэ жилийн бүр оддын тоглолтод Уяачдаас анх удаа оролцож байна. Тухайлбал Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2023-24 улирлын "Бүх Одод 2024" Холимог Оддын тоглолтын "Powerade" багт Дундговь аймгийн  Луус сумын малчин, Түмний хар үрээний уяач ААУ Э. Улаанхүү тоглохоор болжээ.

Мөн тоглолтын үеэр Монголын сагсан бөмбөгийн лигийн 30 жилийн түүхийг өгүүлсэн "МУЗЕЙ" болон Бүх шилдэг тамирчидтай уулзаж гарын үсэг авах, зураг даруулах боломжийг бүрдүүлсэн байна.